Хаврын улиралд хүмүүсийн дархлаа буурдаг, үүнд нарны гэрэл дутагдах, шинэ ногоо жимс бага хэрэглэх зэрэг олон хүчин зүйл нөлөөлдөг. Насанд хүрсэн эр хүн хоногт 90-95 мг С витамин хэрэглэх ёстой бол эмэгтэй хүнд 70-75мг шаардлагатай. Ингээд дархлаа бэхжүүлж С витаминаар бие махбодийг хангах хамгийн амархан 3 аргыг санал болгоё.
* Өдөрт 1 ширхэг киви идээрэй. Жүрж, нимбэг зэрэгт агуулагддагаас ч их С витамин түүнд бий, тодруулбал 3,5-4 дахин их.
* Хатаасан нохойн хошуу жимсний ханд уу. 100 грамм хатаасан нохойн хошуунд 1000-1010 мг С витамин агуулагддаг. Хамгийн гол нь зөв идээшүүлэх хэрэгтэй. Цэвэрлэсэн нохойн хошууг халуун савандаа хийж дээр нь буцалсан усыг 98-99 градус болтол хөргөөд нэмнэ. Жимс ба усны харьцаа дурын.
* Өнгөт байцаа, яншуй, ургамлын тосоор салаат хий. Ийм салаатанд С витаминаас гадна өөр олон төрлийн витамин, микро элемент, эслэг бий.