өдөр
шөнө
×

Яншуйгаар арьсаа арчлаарай

Яншуйг хүнсэнд хэрэглэхээс гадна арьсыг цагааруулах, гоё толигор болгох, сэвх толбыг бүдгэрүүлэх зорилгоор ашиглаж болно. Доор дурдсан аргуудаас аль нэгийг сонгон 1-2 долоо хоног хэрэглэсний дараа түр завсарлаад давтаж болно. 

* Яншуйн навч, үндсээс 1 хоолны халбагыг авч 2 стакан усанд хийн зөөлөн гал дээр чанана. 20 минут буцалгахад хангалттай. Энэ чанамлаар нүүр, хүзүү, гарыг арчихад цайрч өнгө орохоос гадна үрчлээ үүсэхээс сэргийлдэг. 
* Нүүрний сэвх толбыг арилгах, бүдгэрүүлэх шингэн бэлдэхийн тулд 500 мл архинд 50 грамм шинэ яншуй хийж 14 хоног харанхуй газарт байлгаж идээшүүлнэ. Дараа нь шүүж аваад хөргөгчинд хадгалж хэрэглээрэй. 
*Нүдний орчим жижиг үрчлээ гарвал нүүр цэвэрлэдэг хөвөн дискийг яншуйн шүүсэнд дүрж тавина. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top