Анагаах ухааны доктор Эндрю Ахапхонг эмч “Эрүүл бие махбодьтой байя гэвэл хүнсний буруу зуршлаасаа татгалзаж зөв хооллолтыг эрхэмлэвэл зохино. Ялангуяа хийжүүлсэн ундаа бүү хэрэглэ. Хийжүүлсэн ундаа эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг гэдгийг бүгд мэддэг хэрнээ хэрэглэсээр байдаг. Гэтэл энэ нь олон сөрөг талтай, ялангуяа ясанд хор хөнөөлтэй. Цусан дахь фосфорын түвшин хэт өндөр болбол хүний бие организм нь өөрийн яс, шүдэнд агуулагддаг кальцийг буталж эхэлдэг. Үүний улмаас эрүүл мэндэд учрах уршиг дагаврыг тоочиж баршгүй. Иймээс хийжүүлсэн ус уухаа больж түүнийг цэвэр ус, минерал усаар орлуулахыг хичээ” хэмээн зөвлөжээ. Харин эмч Тоби Смитсон “Давс ихтэй хүнсийг хэтрүүлж хэрэглэх нь мөн ясанд таагүй нөлөөлдөг. Натри нь биеэс кальци гадагшлах явцыг түргэсгэдэг, ийм учраас хүчил-шүлтний балансы алдагдах аюултай” хэмээн сэрэмжлүүлэв.