Гарын арьс хуурайшиж ширүүн болох, хагарахаас сэргийлье гэвэл ямарваа ажил хийхийн өмнө заавал хамгаалалтын тос түрхэж байгаарай. Мөн үе үе наранцэцгийн тос халааж гараа дүр. Гарын арьсаа хамгаалъя гэвэл дараах шингэнийг өөрөө бэлдээрэй, түүнийг гараа угаах бүртээ дараа нь заавал түрх. Глицерин, сарнайн усыг (гидролат розы) тэнцүү хэмжээтэй авч дээр нь 10 дусал нашатырын спирт нэмнэ. Энэ шингэнийг саванд хийж угаалтуурын дэргэд тавиарай. Түүнчлэн гарын арьсыг зөөллөх уусмал өөрөө бэлдэж сураарай. 1 цайны халбага крахмалыг жижиг савтай усанд найруулна. Үүнийг хэрэглэхийн өмнө бүлээн ус нэмж 1 литр болгоно. Энэ уусмалд гараа дүрж 10-15 минут байлгаад дараа нь бүлээн усаар зайлна. Чийглэг арьсандаа тос түрхээрэй. Крахмалтай ийм усыг тохойн арьс хуурайшихад хэрэглэж болно. Хэрэв гарын арьс үрчлээтэй, сул унжсан бол дараах жорыг санал болгоё. 1 ширхэг өндөгний шар, 1 хоолны халбага зөгийн бал, 1 цайны халбага овъёосны гурилыг хольж унтахын өмнө арьсандаа түрх. Дараа нь хөвөн даавун бээлгий өмсч унтана. Таны гарын арьс зөөлөн, гоё толигор зөөлөн болно.