Японы Киотын их сургуулийн дэргэдэх эмнэлэгт дэлхийд анх удаа коронавирүстэй өвчтөнд амьд донорын уушгийг шилжүүлэн суулгалаа. Мэс засал 11 цаг үргэлжилсэн, өвчтөн ба хоёр донорын биеийн байдал сайн байна.
Өвчтөн бүсгүй 2020 оны сүүлээр коронавирүсийн халдвар авч бие нь аажмаар мууджээ. Тэр хүнд хэлбэрийн хатгаа тус, хоёр уушги нь хоёулаа ажиллахаа больсон. Иймээс түүний нөхөр ба хүүгийн уушгийн хэсгийг авч өвчтөнд шилжүүлэн суулгажээ. Энэ мэс засал бол дэлхийд анхных, өмнө нь коронавирүсийн халдвартай өвчтөнд зөвхөн тархины коомд орсон донороос уушги шилжүүлэн суулгадаг байсан. “Ийм мэс заслын ачаар ирээдүйд уушги их гэмтсэн өвчтөнийг эмчлэх том боломж нээгдлээ” гэж эрдэмтэд үзэж байна.