Хятад байцаа бол илчлэг багатай, иймээс биеийн жингээ бууруулахыг хүсдэг хүмүүс хэрэглэхэд тохиромжтой. Энэ ногоо олон төрлийн витамин, минералаар баялаг. Тухайлбал, түүнд агуулагддаг С витамины ачаар биеийн дархлааг дээшлүүлж вирүс, микробын эсрэг тэмцээрэй. Харин А ба К витамин нүдний хараанд сайн. Мөн В бүлгийн витамин, РР витамин, макро ба микро элементүүдийн тусламжтай бодисын солилцоо хурдасч турах болно. Хятад байцаанд хүнсний ширхэгтэс (волокна) агуулагддаг, энэ нь бие махбодиос хаягдал шаар болон холестерин, өөх тосыг гадагшлуулдаг. Түүнчлэн энэ ногоонд нимбэгийн хүчил бий, энэ бол натурал антиоксидант бөгөөд хөгшрөх явцыг сааруулж арьсны төлөв байдлыг сайжруулдаг. “Гэхдээ ходоод гэдэсний замын өвчтэй хүмүүс өвчний хурцадмал үед түүнийг хэрэглэж болохгүй” гэж хоол зүйч мэргэжилтнүүд зөвлөдөг. Хятад байцаагаар олон төрлийн хоол бэлдэж салаат хийх буюу чимэглэхэд ашигладаг. Уг нь түүнийг халуун аргаар боловсруулалгүй хэрэглэвэл илүү ашиг тустай.