* Нимбэгтэй ундаа дархлаа бэхжүүлэхээс гадна танд эрч хүч нэмж бие махбодийг витамин, минералаар хангана. Нимбэгийг нимгэн зүсч саахар цацан хөргөгчинд хонуул. Өглөө ялгарсан шүүсийг тусад нь авна. 3-4 ширхэг алимны шүүсийг шахаж бэлдэнэ, 1 стакан орчим болох байх. Шилэн саванд 800 мл буцалсан ус хийж дээр нь алимны шүүс, саахар цацсан тал нимбэг, 4 хоолны халбага нимбэгийн шүүс хийгээд хутгана. Хөргөж ууна.
* Гадилтай ундаа дархлаанд тустай төдийгүй зүрх судас, элэгний үйл ажиллагаанд эерэгээр нөлөөлдөг. Блендерт 2 ширхэг гадил, 3 хоолны халбага нэрс, жаахан цоохор майлз, багахан хэмжээний нимбэгний шүүс, 200 мл ус хийж ажиллуулахад ундаа бэлэн болно.
* Улаан манжинтай ундаа ханиад томуу, үрэвслээс сэргийлнэ, мөн дархлааг бэхжүүлдэг. Дунд зэргийн хэмжээтэй улаан манжин, 2 ширхэг ногоон алим, мөн жижиг өргөст хэмх, багахан хэмжээний амтат лууван, цоохор майлз, яншуй, имбирийн үндсийг блендерт хийж жижиглэнэ. Ингээд витаминлаг, чанарлаг ундаа бэлэн боллоо.