өдөр
шөнө
×

Лаврын навчны ашиг тус

Лаврын навч бол олон төрлийн витамин, микро элемент, эфирийн тос болон бусад бодисоор баялаг учир бие махбодид сайнаар нөлөөлж дархлааны системийг бэхжүүлдэг. Түүнээс гадна лаврын навч нь зарим хортой, аюултай бичил организмуудыг устгадаг аж. “Лаврын навчийг жижиглэж эсвэл усанд чанаж хэрэглэхэд цусан дахь саахарын түвшнийг хэвийн болгодог” гэж Энэтхэгийн эрдэмтэд  баталж байна. Тэд энэ судалгаагаа үргэлжлүүлж байгаа юм байна. Түүнчлэн лаврын навчинд агуулагддаг антиоксидантыг эрдэмтэд судалжээ. Энэ ургамалд хүчтэй антикоксидант шинж чанар бүхий проантоцианидин ба флавоноидууд их хэмжээгээр байдаг гэсэн дүгнэлт гарсан. Иймээс лаврын навчийг хүнсэндээ хэрэглэхэд бие организмын исэлдэх процессыг багасган хөгшрөлтийг сааруулдаг ажээ. 
Гэхдээ лаврын навч зэрэг аливаа ургамлыг эрүүлжүүлэх, эмчилгээний зорилгоор хэрэглэх бол эхлээд заавал эмчтэй зөвлөлдөөрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top