Гич (Sinapis L, горчица) хэмээх энэхүү ургамлын ногоон навч, ишинд олон ашигтай витамин, микро элементүүд байдаг тул эрүүл мэндэд нэн Хэрэв гичийг тогтмол хэрэглэвэл зүрх, судасны ажиллагаа сайжирч, Альцгеймерийн өвчин болон хорт хавдраас сэргийлдэг. Турахыг хүсдэг хүмүүс илчлэг багатай энэ ургамлыг хэрэглэвэл зохино, 1 порцод ердөө 15 калори, 2 рамм уураг, 1 грамм өөх тос бий. Түүнд антиоксидант агуулагддаг учраас бие организмын эсүүд гэмтэхээс сэргийлнэ. Гичинд агуулагддаг зеаксантин ба лютеин нь дархлааны системийг бэхжүүлж хараа сайжруулахад тустай. Түүнд мөн К витамин бий, энэ бол яс ба үе мөчийг бэхжүүлж хугарлаас сэргийлдэг.