“Хоол идэж байх үедээ юм уух нь ходоодыг сунгах аюултай, улмаар хүн илүү их порц иддэг болно” гэж Орос улсын Боткины эмнэлгийн гастроэнтерологч эмч Светлана Осипова зөвлөж байна. Түүнээс гадна юм идэхдээ ус, шингэн их ууснаас болж хэхрэх, шар хөөрөх зэрэг үзэгдэл илрэх хандлагатай. “Ходоодны шүүс усанд уусдаггүй, иймээс хоол идэхдээ усаа ихдүүлбэл ходоодны хана нэмж сунаж эхэлнэ. Ингэснээр нэг удаад хэрэглэх хоолны порцын хэмжээ ихэсдэг. Хэрэв та хооллохдоо байнга ингэж ус уудаг бол яваандаа их идэж байж цадсан мэдрэмж төрнө. Түүнчлэн хоолны хооронд хэт их хугацаа өнгөрөх нь ходоодонд хор хөнөөл учруулж болзошгүй. Удаан өлсөхөд ходоодны салслагийн химийн агентууд бүтэн хоногийн турш ялгарах аюултай, тэр бүү хэл хоол идээгүй үед ч гэсэн ялгарах болно гэдгийг анхаар. Иймээс тогмол цагт бага багаар хоол идэж хэвш, мөн биеийн ачааллыг эрхэмлээрэй.