өдөр
шөнө
×

Сонгино мэдрэлийн системд тустай 

Сонгины ашиг тусыг мэдэхгүй хүн байхгүй байх. Бөөрөнхий сонгино бол А, В, С витамин, минерал давс, мөн йод, хүхэр, кали, кальци, марганц, фосфор, төмөр зэрэг тэжээлийн бодисуудаар баялаг ногоо. Ийм учраас түүнийг тогтмол хэрэглэснээр дархлааны ба мэдрэлийн системийн ажиллагааг дэмжиж, өвчнөөс өөрийгөө хамгаалж чадна. Бөөрөнхий сонгинод агуулагддаг фитонцид ургамлын нэгдэл нь бактерийн эсрэг үйлчилгээтэй. Иймээс шинэ, боловсруулалтад ороогүй сонгино нь мөөгөнцөр, бактериудын өсөлтийг зогсоож халдварт өвчний эсрэг тэмцэхэд тусалж дархлааг сайжруулдаг. Мөн шинэ сонгино цус шингэлэх, муу холестериний түвшнийг бууруулах, судсуудын уян хатан байдлыг нэмэгдүүлэх, үрэвслийн эсрэг зэрэг үйлчилгээтэй. Сонгиныг хоол хүнсэндээ хэрэглэхээс гадна ханиад томууны үед орны дэргэд тавих нь амьсгалыг хөнгөвчилж микробуудаас ангижруулдаг. Түүнчлэн сонгино бол нүдний эрүүл мэндэд тустай, бас даралт ихдэхээс сэргийлж зүрх судасны системд эерэгээр нөлөөлдөг. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top