өдөр
шөнө
×

Ашиг тустай амттан

Эрүүл мэндэд сайн бөгөөд урт наслахад тустай олон төрлийн амттан бий, хамгийн гол нь эдгээрийг хэм хэмжээтэй хэрэглээрэй. 
Хар шоколад: Ийм шоколадны 70% гаруй нь какао, иймээс жирийн сүүн шоколадтай харьцуулахад саахар багатай. Хар шоколад мөн антиоксидантаар баялаг, иймээс стрессийн даавар –кортизолыг зохицуулахад тусална. 
Зөгийн бал: Түүнд нүүрс ус, уураг, ферментүүд, амин хүчлүүд, минералууд, микро элементүүд, витаминууд, үнэртэн нэгдлүүд... бий. Зөгийн бал бол эм бас хүнс. 
Зефир: Илчлэг багатай, бараг тослоггүй хүнс болохоор ашиг тус гэж байхгүй. Гэхдээ биеийн жингээ бууруулахыг хүсдэг бол хоолны дуршлаа дарах гэж идэж болно. 
Халва: Маш амттай бөгөөд олон витамин агуулдаг, уураг ба өөх тос нь шингэц сайтай. 
Желе: Энэ бол витамин, минерал, амин хүчлээр баялаг. Түүнд агуулагддаг аспарагины хүчил нь эсүүдийн нөхөн сэргэлтэд ашигтай, бие махбодийн олон процесст оролцдог. 
Мармелад: Олон төрлийн мармелад байдаг, харин синтетик мармеладыг нь бүү хэрэглэ. 
Пастила: Жимсийг ийм хэлбэрээр хэрэглэхдээ саахар ихдэхээс жаахан болгоомжлоорой. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top