өдөр
шөнө
×

Нарны цацраг А(UVA) коронавирүсийн халдвараас хамгаалдаг

“Нарлаг бүс нутгуудад “COVID-19”-ийн улмаас нас барсан тохиолдол хамгийн бага байна. Хэт ягаан туяаны тодорхой төрлийн цацраг нь коронавирүсээс хамгаалдаг” гэж Английн Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний бүтээлийг “British Journal of Dermatology” хэмээх алдарт сэтгүүл нийтэлжээ. 
2020 оны 1-4 сарын хооронд АНУ-ын 2474 тойрогт коронавирүсийн халдвараар нас барсан бүх тохиолдлыг эрдэмтэд судлаад тухайн үеийн хэт ягаан туяаны түвшинтэй харьцуулав. Гэтэл нарны хэт ягаан туяаны 95%-ийг бүрдүүлэгч А (UVA) цацрагийн түвшин өндөр нутагт амьдардаг хүмүүсийн нас баралт нь “UVA” цацрагийн түвшин багатай газрын иргэдээс цөөн байлаа. Ийм туршилтыг Англи, Италид хийхэд үр дүн адилхан гарчээ. Эрдэмтэд түүнчлэн өөр олон хүчин зүйлийг тооцсон байна, тухайлбал нас, яс үндэс, нийгэм эдийн засгийн байдал, хүн амын нягтрал, байгаль орчны бохирдол, коронавирүсийн халдварын түвшин, агаарын хэм... “Үүний зэрэгцээ дээрх үр дүнг тухайн хүмүүсийн бие дэх D витамины түвшингээр тайлбарлах боломжгүй. Яагаад гэвэл D витамины ялгаралтад хэт ягаан туяаны В (UVB) нөлөөлдөг, харин судалгаанд энэ түвшинд хангалтгүй нутгуудыг авч үзсэн” гэж шинжээчид тайлбарлалаа. 
“Энд олон хувилбарыг авч үзэж байгаа. Үүний нэгийг дурдвал, нарны гэрлийн нөлөөгөөр хүний арьсаас ялгарах азотын оксид нь вирүсийн репликаци хийх чадварыг бууруулдаг байх. Гэхдээ манай эрдэм шинжилгээний ажил туршилт биш гэдгийг анхаарах ёстой. Өөрөөр хэлбэл бүх талын хяналт, үзүүлэлтийг тооцон үзэх боломжгүй. Тиймээс гарсан үр дүнгээр нь тодорхой нэг шалтгаан, үр дагаврыг яг таг тодорхойлох аргагүй” гэж зарим судлаач үзэж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top