өдөр
шөнө
×

Хүүхдээ хөхөөр өсгөх сэтгэцэд сайн

Хөхний сүү нярай нялх хүүхдүүдэд маш чухал гэдгийг бүгд мэднэ. Энэ нь мөн ээжүүдэд ч эерэг нөлөөтэй болохыг ардын уламжлалт ухаан сургадаг. Харин одоо үүнийг Массачусетийн их сургуулийн эрдэмтэд нотоллоо. “Хөхөө хөхүүлж хүүхдээ өсгөх нь ээжүүдэд сайнаар нөлөөлдөг” гэсэн тэдний бүтээлийг “Journal of Women” сэтгүүл нийтэлжээ. Хүүхдээ хөхөөр өсгөх сэдвээр хийсэн нийт 36 судалгааг Массачусетийн эрдэмтэд сонгон авч дүн шинжилгээ хийсэн байна. “Үр хүүхдээ хөхөөр  хөхүүлж өсгөх нь эхчүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд эерэг, таатай нөлөөлдөг аж. Хүүхдээ хөхүүлж байгаа залуу ээжид сэтгэцийн асуудал бараг тулгардаггүй болохыг ихэнх судалгаа баталлаа. Заримдаа асуудал гарсан ч хүндрэл бараг учирдаггүй. Энд төрсний дараах гутрал зэрэг олон асуудал багтсан. Гэхдээ эхийн сүү ширгэсэн тохиолдолд, мөн төрөхийн өмнөх хүлээлт нь бодит амьдралтай авцалдахгүй байгаа үед сөрөг сэтгэл хөдлөл зэрэг таагүй үр дүн ажиглагдсан. Олон судалгааны үр дүнг нэгтгэж үзэхэд хөхөө хөхүүлэх эсэх зөвлөгөөг хувь хүн бүрд зорулан эмч тус тусад нь өгвөл зүйтэй” хэмээн эрдэмтдийн илтгэглд дурджээ. Одоо эрдэмтэд сэтгэцийн хямралд өртсөн хөхүүл эхчүүд дээр судалгаа хийж харьцуулах төлөвлөгөөтэй байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top