өдөр
шөнө
×

Ухаантай болгодог мутацийг илрүүлжээ

“Хүний ДНК-д CORD7 гений мутаци болсноор оюун ухааны түвшин дээшилдэг” хэмээн Германы эрдэмтэд мэдэгдлээ. Тэдний бүтээлийг “Brain” сэтгүүл нийтэлжээ. Гений мутаци нь синапсын уургийг (хоёр нейроны хоорондын эсвэл нейрон ба бусад өдөөгч эсүүдийн хоорондын холбоо) гэмтээдэг болохыг тогтоосны дараа эрдэмтэд гүн судалгаа шинжилгээ явуулсан. Энэхүү мутацийн улмаас өвчтөнүүд хараагүй болж байгаа нь батлагдлаа. Дараа нь тэдгээр өвчтөний оюуны түвшин дээшилж байгааг эрдэмтэд анзаарчээ. “Энэ бол мутаци муутгаагүй харин сайжруулсан цөөхөн тохиолдлын нэг. Мутаци л хүмүүсийг ухаантай болгосон, учир нь гэмтсэн уургийг ашиглаж нейронуудын хоорондын холбоог сайжруулдаг гэсэн таамаглалыг бид дэвшүүлж байна. Мэдээж эдгээр хэмжилтийг хүмүүсийн тархины синапс дээр явуулах боломжгүй, бид амьтад дээр туршсан” хэмээн судалгааг санаачлагчдын нэг Тобиас Лангенан ярилаа.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top