өдөр
шөнө
×

Үе мөч эрүүл байхад хэрэгтэй 5 хүнс

Загас: Загас болон далайн гаралтай хүнс нь кальци, фосфороор баялаг. Мөн загасанд “омега 3” бий, энэ хүчил үе мөчийг нөхөн сэргээж мөгөөрсийг бэхжүүлдэг төдийгүй үе мөчний шингэнд үүссэн үрэвслийг намдаадаг. Түүнчлэн “омега 3” хүчил бол цусан дахь холестериний түвшнийг зохицуулж судсуудын хананд товруу үүсэхээс сэргийлж үе мөч рүү тэжээлийн бодисууд очих боломжийг бүрдүүлнэ. 
Сармис: Энэ ногоо мөгөөрсөн эдийг нөхөн сэргээж бэхжүүлэн, үрэвслийг бууруулдаг. Сармисанд агуулагддаг хүхэр нь глюкозамин, хондроитин үүсэхэд нөлөөлж чөлөөтэй, өвдөхгүй хөдлөх боломжийг бүрдүүлдэг. Сармисан дахь С витамин бол коллагений уураг ялгарахад оролцдог, энэ бол мөгөөрсийн барилгын материал бөгөөд түүнийг уян хатан болгодог. Сармисыг түүхийгээр хэрэглэвэл илүү сайн. Хэтрүүлж болохгүй, өдөрт 2 хумс байхад хангалттай. Сармис мөн атеросклерозоос сэргийлж судсуудыг бэхжүүлдэг. 
Лууван: Түүнд агуулагддаг бета-каротин нь үе мөчийг бэхжүүлж уян хатан байлгадаг. Лууванг түүхийгээр болон боловсруулж хэрэглэ. Өдөрт 1 ширхэг идэхэд болно. 
Шош, вандуй: Мөгөөрсөнд коллаген уураг хэрэгтэй, түүнийг бүрдүүлэгч протеин нь шошинд бий. Мөн шошинд агуулагддаг лизин аминхүчил нь мөгөөрсийг нөхөн сэргээдэг. Шошны уураг, өөх тос нь ясны эдүүдийг бэхжүүлж витамин шингэхэд тустай. 7 хоногт 2-3 порц вандуй, шош идэх шаардлагатай. 
Сүү, цагаан идээ: Хэрэв кальцийн дутагдалд орвол ясны эдүүд хэврэгшиж остеопороз болох аюултай. Иймээс кальциар баялаг сүү, цагаан идээ тогтмол хэрэглээрэй. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top