Зуун наст буюу алоэ олон талын ашигтай ургамал. Энэ шүүс гашуун учраас зөгийн бал эсвэл нимбэгтэй ууж болно.
* Өтгөн хатах үед алоэгийн шүүсийг бүлээн устай хольж хэрэглэдэг.
* Түлэгдэх, наранд биеэ хэт шарсан бол зуун настын шүүс түрхэнэ.
* Ханиад, бронхит, хатгаатай үед алоэг хандалж ууж болно: Эсвэл зуун настын шүүсийг сүүнд нэмж хэрэглэ, ханиад намдааж хоолой сэрвэгнэхээ больдог.
* Зуун настын шүүсийг оливы тостой хольж дерматитын үед түрхвэл тайвшруулах үйлчилгээтэй, арьс нөхөн сэргэхэд тустай.
Зуун настын чанамал бэлдэх амархан, усанд алоэгийн навч хийж 5 минут чанана. Харин түүгээр ханд бэлдэхдээ зуун настын навчийг (шүүсийг шахсан навч ашиглаж болно) жижиглэж түүнээс 2 хоолны халбагыг авч 2 стакан буцалсан усанд хийж 2 цаг байлгахад болно. Мөн алоэг архинд идээшүүлж ашиглах нь бий. Энэ тохиолдолд алоэгийн навчийг жижиглэж түүнээс 100 грамм авч 2 стакан архинд хийж 14 хоног байлгаад шүүж хэрэглэнэ.
Анхаар! Алоэгийн шүүсийг жирэмсэн үед, сарын тэмдэг ирсэн бол, архаг өвчтэй үед, мөн бага насны хүүхдүүд хэрэглэж болохгүй.