өдөр
шөнө
×

Багваахай цэцгээр эмчлэхүй

Таван сарын багваахай цэцэг бол эм гэсэн үг. Түүгээр чанамал (варенье) бэлдэж хэрэглэвэл элэгний эсүүд нөхөн сэргэж, бас цус цэвэрлэдэг. 300-400 ширхэг шар өнгийн багваахай цэцэг авч саванд хийгээд дээр нь ус нэмнэ, цэцэг далд ортол ус хий. Үүнийг 1 хоног байлгаад маргааш өглөө нь цэцгийг авч усыг шавхана. Одоо цэцгэн дээр 0,5 литр буцалсан ус нэмж 15-20 минут чана. Тэгээд 1 кг элсэн чихэр, 1 цайны халбага нимбэгийн хүчил нэмж дахин 5-7 минут буцалгана. Зөгийн бал шиг өнгөтэй болмогц чанамлыг гал дээрээс ав. Түүнийг хөргөж марлиар шүүж аваад 1-2 минут чанаж хөргө. Өглөө өлөн элгэн дээрээ үүнээс 1 цайны халбагыг авч 1 стакан ногоон цай эсвэл толбот арзаахайн (сүүн зараа өвс, оросоор расторопша пятнистая) цайнд уусган хэрэглээрэй. Толбот арзаахай ба багваахай цэцэг нь үрэвслийн эсрэг, цөс хөөх, тамир тэнхээ сайжруулах үйлчилгээтэй бөгөөд элгийг хаягдал шаар, радионуклидээс цэвэрлэдэг. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top