Хус модны навч бол цус цэвэрлэх, хөлс гаргах, шээс ба цөс хөөх, ариутган халдваргүйжүүлэх үйлчилгээтэй, мөн үрэвсэл ба сепсис, мөөгөнцрийн эсрэг шинж чанарыг агуулдаг гэж эмийн ургамал судлаачид үздэг. Хусны навч нь 2-3 цагийн дотор микробуудыг устгадаг. Иймээс хусны навчаар хийсэн ханд, чанамлыг ханиад томуугаас урьдчилан сэргийлэх зорилгоор болон түүнийг эмчлэхэд ашиглаж болно. Хавар, намрын улиралд хус модны навчны чанамал, хандыг уухад ревматизм, подагра өвчнөөс сэргийлдэг аж.
Түүнчлэн хусны навч нь хүний мэдрэлийн системд эерэгээр нөлөөлдөг. Хусны навчаар чанамал бэлдэхийн тулд шинэ, навчийг жижиглэж 2 хоолны халбагыг бэлдээрэй. Жижиглэсэн навчин дээр 500 мл ус нэмж 20 минут буцалгана. Дараа нь хүнсний соодоос ганц чимхийг нэмээд хутга. Энэ чанамлыг өдрийн турш бага багаар ууна, нэг удаад ердөө хэдхэн балга уухад хангалттай.