өдөр
шөнө
×

Халгайн ашиг тус

Хүн бүрийн бие организм өөр өөр, иймээс эдгээр жорыг туршихын өмнө эмчээс зөвлөгөө авна уу.

Үс ургуулах жор: Халгайн чанамал хандыг 7 хоногт 1-2 удаа хуйхандаа түрхвэл үсний ургалт сайжирна. 
Халгайн ханд: Энэ хандаар яр, шархыг угааж цэвэрлэнэ. Мөн булаг өвчин, тулай, ревматизмын үед халгайн хандтай ваннд ордог. 
Халгайн үндэсний чанамал: Ханиад, бүдүүн гэдэсний үрэвсэл, цөсний өвчин, гастриттай үед  үүнийг хэрэглэнэ. 200мл саахартай сиропт (эсвэл зөгийн бал) 20 грамм халгайн үндэс, иш хийж 15 минут чанана. Үүнээс өдөрт 5-6 удаа тус бүр 1 хоолны халбагыг ууна.  
Халгайн шүүс: Шинэ халгайн шүүсийг цөс, шээсний замын өвчний үед өдөрт 3-4 удаа 1 хоолны халбагыг хоолны өмнө ууна. Дотор цус алдалтын үед харин 1 цайны халбагыг ууна.
Халгайн навчтай идээшмэл ханд: Элэг, бөөр, уушиг, ходоодны өвчин, атеросклероз, цус багадалтын үед энэ хандыг ууж болно. Халгайн навчаас 25 граммыг авч дээр нь 250 мл буцалсан ус хийж 4 цаг идээшүүлнэ. Дараа нь шүүж авна. Үүнээс өдөрт 4-6 удаа хоол идэхийн өмнө тус бүр 1 хоолны халбагыг ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top