Интернэтэд уншсан ямарваа зөвлөгөөг өөр дээр туршихаас өмнө эмчээс зөвлөгөө авна уу.
Нохойн хошуу жимсний чанамал буюу цайнд олон витамин, минерал агуулагддаг. Ганц жишээ: Нохойн хошуунд үхрийн нүд жимсээс 6 дахин их С витамин бий. Нохойн хошууны цай, чанамал бол дархлааны системийг бэхжүүлэх болон цусны эргэлтийг сайжруулах, арьсыг гоё сайхан болгох, артерийн даралтыг бууруулах, зүрх бэхжүүлэх зэргээр бие организмд сайнаар нөлөөлдөг. Энэ унд ялангуяа нойр булчирхайд ашигтай, үрэвслийг намдааж гэмтсэн эсүүдийг нөхөн сэргээдэг. Гэхдээ хэтрүүлж болохгүй. Нохойн хошууны чанамлыг өдөрт 2-3 аяга ууханд хангалттай. Өглөө, бас орой унтахын өмнө.