“В12 витамины хомсдол ноцтой уршиг дагавартай, улмаар мэдрэлийн систем ба уураг тархи нөхөн сэргээх аргагүй болтол гэмтэж болзошгүй. Энэ витамин бол мэдрэлийн эдүүдийг хамгаалж тархины үйл ажиллагааг дэмждэг, цус багадалтаас сэргийлэн ой тогтоолтыг бэхжүүлэн эритроцитууд ялгарахад тустай” хэмээн Туркийн эмч Камуран Кай мэдэгдлээ. Хүний бие организм өөрөө В12 витаминыг ялгаруулах чадваргүй, энэ витамин амьтны гаралтай бүтээгдэхүүнд их хэмжээгээр агуулагддаг. В12 витамин мөн дархлааны системд маш чухал. Малын дотор эрхтэн, тухайлбал элэг, дэлүү, бөөр нь энэ витаминаар баялаг. Мөн хулд загас, тунец, сүү, бяслаг, йогурт, өндөг, залаат ургамлын баяжуулсан нэвс (цагаан хоолтнуудын хувьд) зэрэгт их хэмжээний В12 витамин агуулагддаг.
“В12 витамины хомсдол бараг анзаарагдахгүй байсаар нилээд хожуу илэрдэг. Энэ үед анхаарал сулрах, сэтгэлээр унах, гутрах, ой тогтоолт муудах, мартамтгай болох, чичрэх даарах, ядрах, хий юм үзэх, тамир тэнхээ доройтох, хөл гар бадайрах, хэл хавдах, аманд юм гарах, арьс хуурайших, үс унах, жин буурах, зүрхний цохилт хурдсах, амт ба үнэр мэдрэхээ болих, шээсээ барьж чадахгүй байх.... зэрэг шинж тэмдэг илрэх нь бий. Чухам эмч л витамины хомсдол үүссэн эсэхийг тодорхойлж шалтгааныг олж зөв эмчилж чадна" хэмээн эмч Камуран Кай зөвлөлөө. .