“Уураг тархины эрүүл мэндэд хамгийн сайн ногоо бол улаан манжин. Энэ бол тархийг өвчнөөс хамгаалах төгс хүнс. Манай судалгаанаас үзэхэд улаан манжин нь уураг тархины ажиллагааг сайжруулж хөгшрөлтөөс сэргийлж байв. Нас ахих тусам танин мэдэхүйн чадвар буурч ой тогтоолт муудах, анхаарал төвлөрөхөө болих, сэтгэх хурд удаашрах зэрэг үзэгдэл түгээмэл ажиглагддаг. Үүнээс сэргийлэхийн тулд амьдралын эрүүл хэв маягийг баримталж хоолны цэсээ эргэн харж улаан манжинг заавал багтаагаарай. Улаан манжин нь оюуны болон биеийн ажиллах чадварыг дээшлүүлж тэсвэр хатуужилтай болгож буйг зарим судалгаа нотолсон. Нэмэлт судалгаа хийх үед улаан манжингийн шүүс тогтмол уудаг хүмүүсийн танин мэдэхүйн чадвар дээшилж шийдвэр гаргах хурд нэмэгдэж байлаа. Энэ шүүс мөн уураг тархийг насны өөрчлөлтөд өртөхөөс хамгаалдаг аж. Туршилтад сайн дураар оролцсон хүмүүс улаан манжингийн шүүс тогтмол уудаг байсан. Гэтэл хөдөлгөөнт процессыг хариуцдаг тархины хэсэг нь залуу хүмүүсийнхтэй ижил төстэй болж байгааг туршилт харууллаа” хэмээн эрдэмтэн Майкл Мосли мэдэгдлээ. Харин Эксетерскийн их сургуулийн профессор Эндрю Жонс “Улаан манжинг жигнэсэн, шарсан хэлбэрээр хэрэглэвэл илүү ашигтай бөгөөд минерал бодисууд, витаминууд хадгалагддаг” хэмээн зөвлөжээ.