өдөр
шөнө
×

6 сард түүх 3 ургамал

Эрүүл мэндэд нэн ашигтай, энэ 3 ургамлыг 6 сард түүж хатаан бэлдээрэй. 

Халгай: Зарим хүн халгайг хогийн ургамал гэж үздэг. Үнэндээ энэ бол маш ашигтай ургамал. Иймээс түүний навчийг одоо түүж хатааж бэлдэх хэрэгтэй. Халгайнд байгалийн поливитаминууд (С ба А витамин, В бүлгийн витамин), микроэлементүүд (ялангуяа төмөр), антиоксидантууд бий. Халгай бол дархлаа бэхжүүлэх, бодисын солилцоог сайжруулах, цусны бүтцэд эерэг нөлөөлөх, залуужуулах  зэрэг үйлчилгээтэй бөгөөд зүрх судасны системд ашигтай. Халгайн навчийг 6 сарын эхний хагаст түүвэл сайн. Түүнийг нарны гэрлээс хамгаалалттай тэгш гадаргуу дээр нимгэн үелүүлж хатаана. Халгайн ашиг тусын тухай манай сайт өмнө өгүүлсэн: http://www.anagaah.mn/a/681
Бөөрөлзгөнө: Бөөрөлзгөнө жимс амттай төдийгүй навч нь их ашигтай. Исэлдэлт, хүрээлэн буй орны хортой хүчин зүйлс, аюултай бичил организмуудын эсрэг тэмцэхэд бие махбодид хэрэгтэй цогц бодисууд түүний навчинд бий. Бөөрөлзгөнө жимсээс 25 дахин их аскорбины хүчил түүний навчинд агуулагддаг. Түүнийг цэцэглэх үеэр навчийг нь түүвэл сайн, энэ үеэр үнэт бодисуудаар хамгийн баялаг байдаг. Агаар солигдох орчинд нарны гэрэл шууд тусахгүй газарт бөөрөлзгөний навчийг хатааж бэлдэнэ. 
Хошоонгор (гэрийн хошингор, клевер): Энэ ургамал ашигтай бодисуудаар баялаг, түүнд зөгий их дуртай. Хошоонгор сайхан үнэртэй, чихэрлэг бөгөөд зөгийн бал амтагдсан ургамал, иймээс сайхан амттай цай болдог. Хошоонгор нь тамир тэнхээг сэлбэж исэлдэлтийг багасгаж архаг үрэвслийг (хөгшрөлтийн гол хүчин зүйл) намдаадаг, биеийн хамгаалалтын хүчийг нэмэгдүүлэн дофамины түвшинд нөлөөлж сэтгэл санааг сэргээдэг ургамал юм. Энэ ургамлыг 6 сарын турш түүж болно. Хамгийн их цэцэглэсэн үед, шинэ навчтайгаас нь түүгээрэй. Өмнөх 2 ургамал шиг нар шууд тусахгүй  хуурай газарт дэлгэж хатаана. Улаан хошоонгорыг илүү ашигтай гэж үздэг.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top