Цусны судсууд эрүүл бол өвчин тусахгүй, иймээс зөв хооллолтыг эрхэмлэж архи, тамхиас татгалзах ёстой. Цусны судсанд хор хөнөөл учруулдаг хүнсийг тоочвол фаст фүүд, элсэн чихэр, гурилан бүтээгдэхүүн, сүмс зэрэг амтлагч, мах гэх мэт. Өөх тостой, шарсан хүнсийг хоолны цэсээсээ бүрмөсөн хас. Огт идэхгүй байж чадахгүй бол ядаж хэмжээг нь эрс багасгаарай. Эрүүл саруул байя гэвэл жимс, хүнсний ногоо ахиу хэрэглэ. Мөн жимс жимсгэнэ, ногооны шүүс уу. Хамгийн гол нь жилд нэг удаа эмнэлгийн үзлэгт орж зохих шинжилгээ өгч байгаарай.
Түүнчлэн спортоор хичээллэх буюу өглөө бүр гүй, эсвэл усан санд явах сайн. Ядаж л өглөөдөө дасгал гимнастик хийж хэвшил болгох хэрэгтэй.