өдөр
шөнө
×

Тошлог жимс хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй гэв

Тошлог жимсэнд агуулагддаг барберин хэмээх нэгдэл нь уушигны хорт хавдрын эсүүдийн өсөлт тархалтыг дарамтлах чадвартай хэмээн Сиднейн технологийн их сургуулийн болон Саудын Араб, Малайз, Энэтхэгийн эм зүйч нар мэдээллээ. Энэ тухай материалыг “Pharmaceutics” сэтгүүл нийтэлжээ. Лабораторид хийсэн туршилтуудаас үзэхэд берберин нь хавдрын өсөлтийг дарамталдаг бодис ялгаруулдаг генүүдийн идэвхижлийг нэмэгдүүлж, хорт хавдрын эсүүдийн шилжих хөдөлгөөн, амьд явахад чухал үүрэгтэй уургуудын түвшнийг бууруулж байв. Берберин түүнчлэн тамхины утаанаас болж уушигны эсүүд гэмтэхийг бууруулж хорт хавдар болон уушигны бусад өвчин үүсэх эрсдэлийг нэмэгдүүлдэг үрэвслийг блоколдог аж. Өөрөөр хэлбэл, лабораторийн нөхцөлд берберин аажмаар уушгийг нөхөн сэргээж, хортой уургуудын тоог бууруулж байлаа. Гэхдээ берберин агуулсан ургамлыг... ашиглах аюултай, харш нөлөө их хэмээн эрдэмтэд сэрэмжлүүлэв. “Берберин мөн чихрийн шижин, зүрх судасны өвчлөлийн үед тустай болох нь батлагдсан. Бид одоо түүний хорт хавдрыг дарах, үрэвслийг бууруулах нөөц бололцоог судлахыг хүсч байна” хэмээн судлаачид, эрдэмтэд мэдэгджээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top