өдөр
шөнө
×

Стресс тайлахад нохой тусална

Англи улсын Линкольны их сургуулийн эрдэмтэд стресстэй холбоотой өвөрмөц туршилт явуулж, нохойтой харьцах нь хүүхдийн стрессийн түвшинд хэрхэн нөлөөлж байгааг судалжээ. Энэхүү туршилтын хүрээнд Английн 4 сургуулийн 105 хүүхэд, мөн боловсролын онцгой хөтөлбөртэй 44 хүүхдийг хамруулан ажиглав. Туршилт явагдах үед оролцогч хүүхдүүд бүгд 9 настай байсан. Судалгааны материалаас үзэхэд нохойтой харьцсаны дараа хүүхдүүдийн кортизол –стрессийн дааврын түвшин мэдэгдэхүйц буурч байжээ. “Нохойтой харьцсан сурагчдын стресс буурч байлаа. Мөн энэ үйл явдал тэдний эрүүл мэнд болон хичээл сурлагын амжилтад таатай нөлөөлсөн. Үүний зэрэгцээ стрессийн түвшнийг үр дүнтэй бууруулахын тулд хүүхдүүд хэдий хэр хугацаагаар нохойтой харьцах ёстойг тодруулах нэмэлт судалгаа хийх шаардлагатай” хэмээн эрдэмтэд дүгнэжээ. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top