өдөр
шөнө
×

Амархан турах аргыг эрдэмтэд нээжээ 

“Спортоор хичээллэхэд өлсөх мэдрэмж дарагдаж бага иддэгийг туршилтаар баталлаа. Үүнийг ашиглан ирээдүйд тураадаг эм тариа бүтээх боломжтой” хэмээн Америк, Европын биологч эрдэмтэд мэдэгдлээ. Спортоор хичээллэх, биед ачаалал өгөх үед калори хэрхэн “шатаж” байгааг, мөн бие организм чухам ямар ямар ген, уургууд, сигналын молекулуудын нөлөөллөөр нүүрс-усыг биш өөх тосыг “хайлуулж” түлш болгож буйг тодруулахаар хулгана оготно дээр туршилт явуулжээ. Гэтэл  гүйлтийн зам дээр урт, богино хугацаагаар гүйсэн лабораторийн оготно хулгануудын биед фенилаланины лактат ихээр хуримтлагдаж байлаа. Биеийн дасгал, ачааллын үед ялгардаг фенилаланины лактат бол сүүн хүчил ба фенилаланины аминхүчлүүдийн нэгдэл бөгөөд өөх “хайлахад” тус болдог аж. Түүнчлэн спортоор хичээллэсний дараа хоолны дуршлыг өдөөдөг даавруудын ялгарал буурч байгаа нь тогтоогдов. "Хулгана турсан юм чинь хүмүүс ч турна” гэж эрдэмтэд дүгнэжээ.
“Спортоор хичээллээгүй, биеийн ачаалалгүй үед фенилаланины лактатыг мэрэгч амьтдад тарихад адил нөлөөлөх эсэхийг бид судалсан. Яагаад гэвэл, зүрхний болон остеопороз өвчтэй ахимаг насныхан, архаг өвчтэй хүмүүс тогтмол спортоор хичээллэх боломжгүй. Иймээс хулгана оготнод байнга түүнийг тарьж хоолны дуршил хэрхэн өөрчлөгдөж буйг ажигласан. Гэтэл мэрэгч амьтад идэх хоолны хэмжээгээ 50% бууруулж байлаа” хэмээн АНУ-ын Стэнфордын их сургуулийн эрдэмтэн Жонатан Лонг ярилаа. Туршилтыг дүгнэхэл 10 өдөр тариулсан тарган хулганууд 1-1,5 грамм туржээ. Энэ нь хүмүүсийн хувьд хэдэн кг гэсэн үг, тиймээс ирээдүйд фенилаланины лактат хэрэглээд л турах  нь. Эрдэмтдийн бүтээлийг “Nature” сэтгүүл нийтэлжээ.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top