Хүүхэд ханиад томуу хүрвэл мэдээж хамгийн түрүүнд эмчид үзүүлэх ёстой. Харин ноцтой өвдөөгүй бол дараах ардын аргаас аль нэгийг сонгон.хэрэглэж болох юм.
* Сүүг буцалгаж аваад 60 градустай бүлээн болохоор зөгийн бал нэмнэ. Үүнээс том хүн 4-5 өдрийн турш 1 цаг тутамд 1 хоолны халбагыг ууна. 1-2 хоногийн дараа эдгэх ёстой. Харин хүүхдэд энэ тунгийн талыг өгөхөд болно.
* Сонгины коктейль бэлдэх арга. 1 ширхэг бөөрөнхий сонгино арилган угааж цагираг хэлбэртэй хэрчинэ. Дээр нь 200 мл үнээний сүү хийж буцалга. Сонгино зөөлөртөл чанасны дараа хөргөж шүүнэ. Тэгээд 1 цайны халбага зөгийн бал нэм. Үүнээс 1 цайны халбагыг 2 цаг тутамд 3 өдөр дараалан уулгана.
* Нохойн хошуутай цай дархлаа сайжруулахын зэрэгцээ С витамины хоногиййн тунгаа авдаг. 1 аяга усанд 1 хоолны халбага хатаасан нохойн хошуу хийж элсэн чихрээс 1-2 цайны халбагыг нэмж 10 минут буцалга. Таглаатай 1-2 цаг байлгаад шүүнэ. Энэ ундыг цай шиг өдрийн турш уулгана.