өдөр
шөнө
×

Эрхтэн рүү эм хүргэдэг бичил робот бүтээжээ 

Стэнфордын их сургуулийн эрдэмтэд өвдөж буй эрхтэнд шаардлагатай эмийг тээвэрлэн хүргэж өгдөг робот-оригамийг бүтээжээ. Ингэснээр бие мабодид үзүүлэх эмийн сөрөг нөлөө багасах аж. Вандуй шиг хэмжээтэй энэхүү бичил робот-оригами бол утасгүй девайс бөгөөд түүнийг тусгай соронзон талбайгаар удирддаг. Робот энэ соронзон талбайн ачаар эрхтэний гадаргуу дээгүүр болон шингэн дотор шилжин хөдөлдөг.
Эрдэмтэд удахгүй роботыг камер болон оношилгооны багаж хэрэгслээр тоноглохоор төлөвлөж байна, тэгвэл шууд бие организм дотор оношилгоо хийдэг болох аж. Одоо эрдэмтэд энэ роботоо амьтад дээр туршиж байна. Эрдэмтдийн бүтээлийг “Nature Communications” нийтэлжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top