Үс бууралтыг багасгах маск санал болгож байна.
Бэлдэх зүйл:
- зөгийн бал 1 халбага
- өндөгний шар 1 ширхэг
- касторовын тос 1 халбага
- коньяк 1 халбага
Орцонд заасан бүх бүтээгдэхүүнийг нийлүүлж сайн холино. Дараа маскаа үсний уганд түрхэж 5 минут болсны дараа толгойдоо гялгар уут угла, эсвэл гялгар уутан малгай өмсч 2-3 цаг байна. Дараа нь үсээ шампуниар угаангаарай. 7 хоногт 2 удаа энэ маскийг үсэндээ түрхэх хэрэгтэй. Ер нь 3-4 удаа ингэж түрхсэний дараа үр дүн гарч үсний буурал багассан нь анзаарагдах болно.