өдөр
шөнө
×

Бичил долгионы зууханд халааж болохгүй хүнс 

Улаан манжин, улаан лууван, цоохор майлзтай хоолыг бичил долгионы зууханд халаахад ашигтай бодисууд устгаж улмаар мэдрэлийн систем болон бөөр гэмтэх, хордлого тусах, жирэмсэн үед үр зулбах зэрэг таагүй нөлөө үзүүлж болзошгүй хэмээн Оросын хоол зүйч, Гоо зүйн косметологийн төвийн ажилтан Елена Соломатина мэдэгдлээ. “Мөн цагаан будаа, гоймон, төмс, ферментжүүлсэн хүнсийг ч бичил долгионы зууханд халаах хэрэггүй. Учир нь, төмс, чэсийг халаахад түүнд агуулагддаг соланин улам идэвхжин бараг хор болдог. Улаан манжин, улаан лууван, цоохор майлзад агуулагддаг нитратууд нь температур ихсэх хэрээр нитрозамин хэмээх канцероген бодисууд болж хувирдаг. Эдгээр хүнсийг бичил долгионы зууханд халаах байтугай зүгээр наранд орхиж болохгүй. Яагаад гэвэл, нитрозамин бодис хэрэв биед нэвтэрвэл мэдрэлийн систем, бөөрийг гэмтээж болзошгүй, хордлого өгөх, жирэмсэн эх зулбах зэрэг аюултай. Түүнчлэн ферментжүүлсэн хүнс – дарсан байцаа, дарж дэвтээсэн алим, бас тараг, йогурт, бяслаг зэрэг хүнсийг бичил долгионы зууханд халаахад ашигтай бактериуд устан ашиггүй хүнс болж хувирна. Цагаан будаа, гоймон бол патоген бичил орчин үржихэд тохиромжтой, иймээс халааж хэрэглэвэл хордлого болох аюултай” хэмээн хоол зүйч Е.Соломатина тайлбарлав. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top