өдөр
шөнө
×

Ханиадны вакцин Альцгеймерийн өвчин тусах эрсдэлийг бууруулдаг

АНУ-ын Хьюстон дэх Техассын их сургуулийн анагаах ухааны төвийн эрдэмтэд “Грипп буюу ханиадны вакцин тариулсан хүмүүст Альцгеймерийн өвчин тусах эрсдэл 40% буурдаг” гэж мэдэгдлээ. Тэд энэхүү судалгааны тухай ярилцлагыг “Journal of Alzheimer's Disease” сэтгүүлд өгчээ. Эрдэмтэд бараг 2 сая өвчтөний материалыг судалж үзэв. Тэдний тал нь ханиадны вакцин хийлгэсэн, үлдсэн тал нь хийлгээгүй. Өвчтөнүүдийн дундаж нас 73 байлаа. 4 жилийн турш тэднийг судлахад вакцин тариулсан хүмүүсийн 5,1%, харин вакцин хийлгээгүй хүмүүсийн 8,5% нь Альцгеймерийн өвчин тусчээ. “Дархлааны систем маш нарийн төвөгтэй. Хатгаа зэрэг өвчин, өөрчлөлтийн улмаас дархлааны системийг идэвхжүүлж улмаар Альцгеймерийн өвчин даамжирч болзошгүй. Үүний зэрэгцээ дархлааны системийг идэвхжүүлсэн зарим бодис огт өөрөөр үйлчилж энэ өвчнөөс хамгаалж магадгүй. Зарим  тарилга, вакцин үнэхээр Альцгеймерийн өвчнөөс хамгаалдаг, ийм өвчин тусах эрсдэлийг бууруулдаг гэсэн нотолгоо бидэнд бий” гэж эрдэмтэд ярилаа. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top