өдөр
шөнө
×

Магни бол стрессийн эсрэг минерал

Ялих шалихгүй зүйлээс болж уцаарлах, гэнэт уурлаж дэлбэрэх гээд эсвэл байнга уйтгарлаж гуниглаад байвал танд магни дутагдсан хэрэг. Магни бол стрессийн эсрэг минерал болохыг орчин үеийн судалгаанууд нотолжээ. Магниар хамгийн баялаг бүтээгдэхүүн бол сагадай буюу гурвалжин будаанаас цуглуулсан зөгийн бал. Ийм бал бараандуу өнгөтэй, анагаах чадвартай. Та стрессээ тайлж тайвшрахыг хүсвэл унтахын өмнө энэ зөгийн балаас 1 хоолны халбагыг хэрэглэж араас нь бүлээн цай эсвэл сүү уугаарай. Магни үнэхээр гайхамшигтай минерал, энэхүү макроэлементийн ивээлд 300 гаруй бодис бий, чухам эдгээрийн тусламжтай хүний бие организмд химийн процессууд явагдаж улам эрчимждэг. 
Магнийн гол эх үүсвэр: 
Хавар: бууцай, яншуй, гоньд, ногоон салаат (ургамал).
Зун: үхрийн нүд, интоор, вандуй, шош.
Намар: шийгуа, улаан манжин, лууван. 
Өвөл: зөгийн бал, үзэм, хасарваань (нанжин чавга), чангаанз, хар чавга, самар, какао, шар будааны болон сагамхай (гурвалжин), овъёос, улаан буудай, хөц будааны агшаамал.
Жилийн турш: Гадил, наранцэцгийн үр. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top