өдөр
шөнө
×

Хүчил шүлтлэгийн балансыг барь 

Бие организмаа ядаж жилд 1 удаа цэвэрлэх хэрэгтэй, яагаад гэвэл хаягдал шаар хуримтлагдах, цусны судсууд нарийсч бөглөрөх, гэдэсний ханан дээр салс залхагт давхарга үүсэх, бактериуд ба шимэгчид хаягдал шаар ялгаруулах зэрэг сөрөг үзэгдэл ажиглагддаг. Бие махбодь исэлдвэл микробууд өсч олшрох таатай орчин гэсэн үг, иймээс бие организмын хүчил-шүлтлэгийн балансыг барьж байх ёстой. 
Цангистай ундаа бол биеийг шүлтлэг болгож салс залхагийг гадагшлуулах зэрэг олон талын ашигтай. Цангис бол витаминаар баялаг, бас цус шингэлэхэд тустай. 
Цангис жимсээс тал стаканыг авч блендерт хийнэ. Дээр нь угаасан тал нимбэгийг хэрчиж нэм, хальстай. Одоо 1 стакан ус хийж хутгахад ундаа бэлэн болно. Бэлэн болсон ундааг шүүж шилэн саванд хийгээрэй. Энэ ундааг өлөн элгэн дээр ууж болохгүй, ходоодны салслагийг цочроож болзошгүй. Хүсвэл үхрийн нүд эсвэл цагаан гаа нэмж болно. Жаахан элсэн чихэр нэмж амтлахад гэмгүй. Гэхдээ энэ ундааг хэрэглэхийн өмнө эмчтэй зөвлөлдөөрэй. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top