өдөр
шөнө
×

Байгаль өөрөө эмч

Хүн бүрийн бие махбодь харилцан адилгүй учраас аливаа эм, бүтээгдэхүүн өөр өөрөөр нөлөөлдөг, иймээс дараах зөвлөгөөг өөр дээр туршихын өмнө эмчээс зөвлөгөө авна уу. 
Арц, хушны цай: Энэ цай үрэвслийн эсрэг, шээс хөөх үйлчилгээтэй бөгөөд дотор эрхтэнүүд, дотоод шүүрлийн булчирхайн ажиллагааг идэвхжүүлнэ. Хушны шилмүүсийн оронд нарс, гацуурын шилмүүсийг ашиглаж болно. Нэрсний навч, анисны (алирс) навч, хушны шилмүүс, арцны 3-4 ширхэг жимс бэлдэнэ. Ус гоожуулан шилмүүсийг угааж хайчаар жижиглэнэ. Бүгдийг саванд хийж буцалсан халуун ус нэмж таглаад 5-7 минут байлга. Дараа нь шүүнэ. Хүсвэл зөгийн бал бага зэрэг нэмж амтлаарай. Энэ цайг халуунаар ууна. 
Тайгын цай: Мэдрэлийн системд сайнаар нөлөөлдөг ба өдөр бүр ууж болно. Эгэл хахуун (душица) ногоо, дагуур хөвөнцрийн (кипрей), бөөрөлзгөнө, анис, хушны (эсвэл нарс, гацуур) шилмүүс бэлдэнэ. Шилмүүсийг ус гоожуулан угааж хайчаар хэрчиж жижиглэнэ. Дээрх бүгдийг саванд хийж буцалсан халуун ус нэмнэ. Таглаж 5-7 минут байлгаад шүүнэ, жаахан зөгийн балаар амталж болно. Цайг халуунаар ууна. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top