Цитрусын төрлийн бергамот жимсээр хийсэн эм хэрэгслийг туршихад ковидын эсрэг, мөн бусад вирүсийн эсрэг шинж чанартай нь батлагдсан" хэмээн “Синьхуа” агентлаг дамжууллаа. Хятадын Шинжлэх ухааны Академийн дэргэдэх Уханий вирүс судлалын хүрээлэнгийн эрдэмтэд “Бидний сая явуулсан туршилтуудаас үзэхэд бергамот жимсэн дэх бодис нь “SARS-CoV-2” халдварт эсийн ба амьтны түвшинд нөлөөлж байв. Түүнд агуулагддаг бергамоттин бол байгалийн био идэвхтэй бодис бөгөөд хүний болон Сирийн алтлаг үхэр зусаг мэрэгч амьтдын эсүүдэд “SARS-CoV-2”-г дарангуйлж байгааг манай туршилтууд нотоллоо. “SARS-CoV-2”-н байгаль дээрх хэлбэр болон эхний 2 хувилбар болох “альфа”, “бета”-гийн үүсгэсэн халдварыг бергамоттин дарж чадсан” хэмээн мэдэгдлээ. Тэд бүтээлээ “Antiviral Research” сэтгүүлд нийтэлжээ.
Бергамот бол сайхан үнэртэй, ногоон эсвэл шар өнгөтэй, апельсин шиг хэмжээтэй жимс. Түүнчлэн энэ жимсийг хавдар, хорт хавдрыг эмчлэхэд ашигладаг юм байна. Амьтад дээр хийсэн туршилтаас үзэхэд энэ жимсээр хийсэн эмийг хэрэглэсний дараа хамар, уушигт сайнаар нөлөөлж, ковидоос болж жин буурах уушги гэмтэх нь багасч байжээ.