Хөл ядрах үед: Ядаргаа тайлах, өвчнийг намдааж тайвшруулах уусмал бэлдэнэ. 2 хоолны халбага гич дээр 2 литр халуун ус нэмж хөлөө дүрнэ. 30 минут дүрэхэд хангалттай.
Хоолой өвдөх үед: Нимбэгийн шүүсээс жаахныг авч дээр нь 1 цайны халбага давс, 1 цайны халбага зөгийн бал, тал цайны халбага гич нэмнэ. Бүгдийг сайн хольж хутгаад дээр нь 100 мл бүлээн ус хийнэ. Үүгээр хоолойгоо өдөрт 4-6 удаа зайлаарай.
Хамрын ханиад, гайморит, хамар битүүрэх үед: Халуун усанд даавуу дүрж норгосны дараа дээр нь хуурай гич цацаж орооно. Энэ гичтэй даавуугаа хамар эсвэл хөмсөгний хооронд тавих хэрэгтэй.
Нуруу өвдөх, артрит, шөрмөс сунасан бол: Гичээр эмчилгээний, анагаах ванн бэлдэж орж болно. Хуурай, нунтаг гичээс 220 грамм авч халуун ус руу бага багаар гоожуулангаа хутга. Сайн хутгахгүй бол бөөгнөрнө. Гичтэй, ийм халуун ваннд 20 минутын турш сууна.