өдөр
шөнө
×

Хөлсний үнэр ихэсгэх хүнс халуунд бага хэрэглэ

“Зарим нэг өвчний улмаас, мөн дааврын өөрчлөлт, буруу хооллолт зэргээс болж хөлс эвгүй, хүчтэй үнэртэх нь бий. Үүн дээр сэтгэл санааны хямрал ч нэмэгдэнэ. Зуны халуунд хөлсний үнэрийг  улам ихэсгэж нэмэгдүүлдэг хүнсний ногооны хэрэглээгээ багасгах хэрэгтэй” хэмээн Оросын эмч Наталья Зубарева зөвлөжээ. 
Жишээлбэл, байцаа, өндөг, сармис, сонгино, шош зэрэг хүнсний ногоог бага хэрэглэ. Яагаад гэвэл, эдгээр хүнс нь хүхрээр баялаг байдаг аж. Хүхэр хэмээх микро элемент нь хөлсний үнэрийг муухай болгохын зэрэгцээ бие махбодиос ялгарахад нь тусалдаг. Түүнчлэн архи, согтууруулах ундааг аагим халуунд хэрэглэхээс зайлсхий, учир нь ийм ундаа бие организмд задарсны дараа өвөрмөц үнэр нь таны ам хамраас төдийгүй биеийн арьсаас ч үнэртэх болно. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top