өдөр
шөнө
×

Хүн ба сармагчны химераг Хятадад бүтээжээ 

Хятадын эрдэмтэд хүний үүдэл эсүүдийг сармагчны үр хөврөлд суулган 20 өдрийн турш хэрхэн өсч томрохыг ажиглажээ. “Бид амьтдын хөгжил, хувьслын биологийг илүү сайн ойлгож мэдэхийг хүссэн” гэж энэ биологийн судалгааг удирдсан эрдэмтэн мэдэгдэв. 20 өдөр гэдэг нь учиртай, ихэнх улс орны хуульд хүн дээр туршилт явуулахыг хориглодог. Химера бүтээх судалгаа бүр 1970-аад оноос эхэлж явагдсан билээ. Эхлээд ийм туршилтуудыг мэрэгч амьтад дээр хийж байсан юм. Хятад, Америкийн эрдэмтэд дараа нь сармагчны үр хөврөлийг удаан хугацааны турш эхийн биеэс гадна амьд байлгах тусгай технологи бүтээсэн, ингээд ийм төрлийн судалгаа явуулах нь олширсон аж. Туршилтын үеэр 6 хоногтой сармагчны үр хөврөлүүдэд хүний 25 үүдэл эсийг суулгажээ. Нэг хоногийн дараа 132 үр хөврөлд хүний эсүүд амьд байгааг тогтоов. Харин 10 хоногийн дараа 103 химера үр хөврөл үлдсэн, дараа нь энэ тоо эрс буурчээ. 19 хоногийн дараа зөвхөн 3 үр хөврөл үлдсэн, гэхдээ хүний эсүүдийн процент өндөр байсан гэж судлаачид ярилаа. Эдгээр үр хөврөлөөс авч хүний ба сармагчны эсүүдэд транскриптом дүн шинжилгээ хийж үзсэн байна. Улмаар өмнө мэдэгдээгүй байсан эсүүдийн уялдаа холбоо, харилцааны зарим замыг нээсэн гэж эрдэмтэд мэдэгдсэн. Биологч эрдэмтдийн дараагийн алхам бол эсүүдийн молекуляр харилцааны бүх замыг олж судлах ба эдгээрээс аль нь үр хөврөлийн хөгжилд хамрагдан орсныг тогтоох явдал гэж “Cell” сэтгүүлийн нийтлэлд дурджээ.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top