өдөр
шөнө
×

Атга навчит ногоогоор биеэ цэвэрлэ

Зуны улиралд бие махбодио цэвэрлэх энгийн аргыг санал болгож байна. Үүний тулд навчит, ногоон өнгөтэй ногооноос 7 хоногт 1 атга идэхийг хичээ. Навчит ногоо гэж яншуй, гоньд, сармисны навч, цоохор майлз, салаат (ногоон ургамал), сонгино зэргийг нэрлэдэг. Эдгээрийн зарим нь дутуу байсан ч онц нөлөөгүй, хамгийн гол ногоо бол яншуй. 1 атга навчит ногоо идсэнээс хойш 30 минутын дараа шинэ жимс, хүнсний ногоо идэж болно.
Эдгээр навчит ногоог идэхдээ давсалж болохгүй. Мөн талх зэрэг өөр хүнстэй хольж хэрэглэх хэрэггүй. Түүнчлэн ус, цай зэргээр даруулах дэмий. Энэ аргын ачаар шээс бэлгийн систем идэвхтэй ажиллаж жимс ногооны нөлөөгөөр ходоод, гэдэсний ажиллагаа ч эрчимжинэ. Ингээд хаягдал шаар, салс залхаг байгалийн жамаар биеэс гадагшилдаг. Энэ бол биеэ цэвэрлэхийн зэрэгцээ залуужих хамгийн амархан арга юм.

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top