Хэрэв та 7 хоног бүр тогтмол 2 хундагаас илүү дарс уудаг бол Альцгеймерийн ба Паркинсоны өвчин тусах эрсдэл өндөр хэмээн Английн эрдэмтэд сэрэмжлүүллээ. Оксфорд болон Кембрижийн их сургуулийн эрдэмтэд бараг 21 мянган хүний мэдээлэл, өгөгдөлд дүн шинжилгээ хийсний эцэст ийм дүгнэлт гаргажээ. Тэдний бүтээлийг “PLOS Medicine” сэтгүүл нийтэлсэн байна.
Судалгаанд хамрагдагсдын дундаж нас 55 байв. Тэднээс 7 хоногт хэр хэмжээний согтууруулах ундаа уудгийг асууж тодруулсан, мөн уураг тархины томографи зураг авахын зэрэгцээ танин мэдэхүйн болон хөдөлгөөний идэвхийн тест авчээ. Оролцогчдын алкоголийн хэрэглээ 7 хоногт 18 стандарт порц буюу 7,5 лааз шар айраг эсвэл 6 том хундага дарс байв. Хамгийн бага уудаг хүмүүс л гэхэд 7 хоногт 7 порц буюу 2 хундага жаахан гаруй дарс уудаг аж. Гэтэл судалгааны явцад бага уудаг хүмүүсийн тархинд хүртэл эмгэг өөрчлөлт ажиглагдав. Оролцогчдын уураг тархины базаль эдүүдэд төмөр хуримтлагдах гм (базаль цөм гэж хөдөлгөөн, нүдний алим, танин мэдэхүй, сэтгэлгээ, сургалт, сэтгэл хөдлөл зэргийг хянадаг тархины гол чухал хэсгүүд).... “Архины хамааралтай үед, мөн Альцгеймер ба Паркинсоны өвчний үед танин мэдэхүйн ажиллагаа эрс буурдаг.... Ер нь архи, согтууруулах ундаа тогтмол хэрэглэх нь олон өвчний шалтгаан болдог төдийгүй нас баралтад хүргэдэг” хэмээн Английн эрдэмтэд сэрэмжлүүлэв.