өдөр
шөнө
×

Эрчүүдийн эрүүл мэндэд тустай хүнс

“Эрчүүдийн чалх, бэлгийн гол даавар тестостероны ялгаралд хоол тэжээл асар их үүрэгтэй. Тестостероны синтезийн үндсэн түүхий эд бол холестерин, иймээс эрчүүд өндөг болон далайн гаралтай хүнс, фолийн хүчил, элэг, самар, үхрийн мах идэх хэрэгтэй. Ялангуяа өндөг маш сайн, түүнд холестерин хангалттай бас өндөр чанартай уураг, D витамин, аспарагиновын хүчил агуулагддаг. Харин фолийн хүчил хэрэглэхэд бэлгийн эсүүдийн чанар дээшилж эмгэг элементийн тоо буурч сперматогенези сайжран эр эсүүд дэх хромосомыг хянадаг. Хэмжээг эмч тохируулах ёстой  Түүнчлэн эрчүүдийн бие организмд “омега 3” болон “омега 6”, “омега-9” нэн таатай нөлөөлдөг, үүний ачаар судсуудын уян хатан чанар, цусны микро эргэлт хэвийн болж улмаар сперматогенези сайжирдаг. Эдгээр нь мөн үрэвслийн эсрэг үйлчилгээтэй тул түрүү булчирхайн үрэвслээс сэргийлдэг” гэж Оросын анагаах ухааны дэд доктор, урологч, андрологч эмч Александр Данилов зөвлөжээ. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top