өдөр
шөнө
×

Чихрийн шижинтэй хүний нойр булчирхайг эмчлэх боломжтой гэв

Австралийн Монаш их сургуулийн эрдэмтэд чихрийн шижинтэй хүний нойр булчирхайн инсулин ялгаруулалтыг нөхөн сэргээх боломжтой тухай мэдэгдлээ. Тэдний шинэ аргын тухай нийтлэл “Signal Transduction and Targeted Therapy” сэтгүүлд хэвлэгджээ. Чихрийн шижингийн I төрлийн өвчин туссан үед нойр булчирхайн инсулин ялгаруулдаг бета-эсүүдийн ихэнх нь бүрэн эсвэл хэсэгчлэн устсан байдаг. Харин эрдэмтдийн шинэ аргын ачаар диабет өвчтэй хүний нойр булчирхайд шинэ бета-эсүүд үүсэн бий болж улмаар инсулин ялгаруулжээ. “GSK126 эм ашиглан EZH2 хэмээх генийг удаашруулсан (энэ ген нь ижил нэртэй ферментийг ялгаруулдаг). EZH2 фермент бол бусад гений ажиллагааг зохицуулж тохируулахад оролцдог, түүний дотор шинэ бета-эсүүдийг үүсгэгч генүүдийг ч гэсэн. GSK126-н тусламжтай ферментийн ялгарлыг сааруулж улмаар үүдэл эсүүдээс бета-эсүүд үүсэх явцыг тохируулах генүүдийн идэвхжлийг өсгөж чадсан. Үүдэл эс-өмнөгч нь чихрийн шижингийн I төрлийн өвчнөөр нас барсан 13 настай охины нойр булчирхайгаас авсан. Энэхүү туршилтын аргын дүнг дахин шалгах хэрэгтэй. Мөн диабет өвчнийг эмчлэхэд “GSK126” эмийг ашиглах зөвшөөрөл байхгүй. Гэсэн хэдий ч хэрэв цаашид энэ аргын үр ашгийг баталж чадвал чихрийн шижингийн I ба II төрлийн өвчнийг эмчлэхэд том үсрэлт гарах юм” гэж эрдэмтэд, судлаачид онцлон тэмдэглэв. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top