өдөр
шөнө
×

Элэг идэх ашигтай 

Орчин үед хүмүүсийн тал нь гадуур хооллож үлдсэн нь гэртээ хагас бэлэн бүтээгдэхүүнээр хоол хийдэг гэсэн судалгаа бий. Та болж өгвөл натурал хүнс, жишээ нь элэг идэж байгаарай. Элэг ямар ашиг тустай талаарх 5 баримтыг хүргэж байна. 
Хараа сайжирна: Нүдний харааны чанар А витамин буюу ретинолоос ихээхэн хамааралтай. Элэг, ялангуяа тахианы элэг энэ витаминаар баялаг. 
Турахад тустай: 100 грамм элэг 110-140 калори, ийм учраас жингээ хасахыг хүссэн хүмүүс хэрэв элэг идвэл өлсөхгүйн зэрэгцээ турах боломжтой.
Мэдрэлийн системд хэрэгтэй: Мэдрэлийн систем хэвийн ажиллахын тулд бие махбодид В витамин хангалттай байх ёстой. Харин элэг бол В2, В3, В6, В12 (ялангуяа үхрийн элэг) витаминаар баялаг билээ. 
Уургийн эх үүсвэр: Малын элгэнд дунджаар 20 грамм уураг байдаг, энэ бол махтай харьцуулахад сайн үзүүлэлт юм. 
Арьс, үс, хумс гоё сайхан болно: Төмөр, зэс, янз бүрийн минерал нь хүний арьс, үс, хумсанд маш чухал. Мөн А витамин нүдний хараанаас гадна арьсны төлөв байдлыг сайжруулахад тусалдаг. Энэ бүгд элгэнд агуулагддаг. Түүнчлэн гахайн элгэнд төмөр ахиу бий. 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top