Трирскийн их сургуулийн эрдэмтэд ууттай цайнаас бөөн бөөн шавьжийн үлдэгдлийг олж илрүүлсэн тухай нийтлэл “Biology Letters” сэтгүүлд нийтлэгджээ. Эрдэмтэд тусгай ДНК анализ ашиглан хар болон ногоон, балжингарма, гаатай гээд хэдэн төрлийн ууттай цай доторх навчийг судалж шинжлэв. Гэтэл тэндээс 1200 гаруй төрлийн шавьжийн үлдэгдэл, ул мөр илэрчээ. Жишээ нь гаатай цайн дотроос АНУ, Номхон далайн баруун хойд бүс нутагт амьдардаг шавьжийн үлдэгдэл гарч ирсэн бол ногоон цайнаас Зүүн Ази дахь шавьжуудын ДНК илэрсэн байна. Үнэн хэрэгтээ ууттай цайны 0,1% нь шавьжуудын ДНК, үлдсэн 99,9% нь ургамлын ДНК байжээ. Энд нэг л сайн тал бий, шавьжны үлдэгдэл байгаа нь эдгээр цайны навчийг ургуулахдаа пестицид ашиглаагүй гэсэн үг.