өдөр
шөнө
×

Коронавирүсийн эсрэг үйлчилгээтэй бохь бүтээжээ 

Хүний шүлсэн дэх коронавирүсийг саармагжуулдаг бохь бүтээсэн тухай “Penn Today” сонин мэдээллээ. Англи улсын Пенсильваний их сургуулийн шүдний сургуулийн эрдэмтэд “Ковидтой хүн ийм бохь зажлахад халдвар тархах эрсдэл буурдаг” гэж мэдэгдэв. “Дельта”, “омикрон” хувилбараар халдварласан өвчтөний шүлсийг туршилтанд ашиглажээ. 
“Манай бохинд мембраны уураг буюу “ангиотензин хувирагч фермент-2” агуулагддаг. Энэ бодисыг латук салаатны эсүүдээс зохиомлоор ургуулсан” гэж профессор Генри Дэниелла тайлбарлав. Вирүсийн хэсгүүд нь бохинд агуулагддаг ургамлын уургийн рецепторт “наалдаж” холбогдоход вирүсийн идэвхжил 95% буурч байв. Коронавирүсийн эсрэг үйлчилгээтэй бохио зах зээл дээр гаргахын тулд эрдэмтэд клиник туршилт явуулахаар төлөвлөж байна. 
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top