Артерийн даралт ихсэх багасахад хоол хүнс чухал үүрэг гүйцэтгэдэг. Түүнчлэн зарим төрлийн жимс жимсгэнийг тогтмол хэрэглэвэл цусны даралтыг бууруулж чадна.
Алим, лийр: Эдгээр жимс нь флавоноидоор баялаг, ийм учраас цусан дахь артерийн даралтын түвшинд эерэг нөлөөлдөг аж.
Нимбэг: Нимбэг бол антиоксидант үйлчилгээтэй, бие цэвэрлэхэд тустай жимс. Түүнд мөн С витамин болон полифенол агуулагддаг тул даралтаа хянахад тусалдаг. Түүнээс гадна нимбэг жимсэн дэх В витамин нь зүрхний дутагдлаас сэргийлнэ.
Гадил: Энэ жимс калигаар баялаг тул цусны даралтыг бууруулахад тустай.