өдөр
шөнө
×

Батгаас сэргийлэх тухай 

Нүүрний арьсан дээр батга их гарвал юуны өмнө хоолны цэсээ өөрчлөхийг хичээ. Селен, цайраар баялаг хүнс хэрэглэх нь батга гарахаас сэргийлж арьсыг гоё, цэвэрхэн болгодог. Селен бол арьсны нөхөн сэргэх процессыг хурдасгаж батга, үрэвсэл багасахад нөлөөлдөг. Мөн селен нь арьсыг нөсөө, сэвхээс хамгаалж наранд түлэгдэх болон цагаас эрт хөгшрөхөөс сэргийлнэ. Самар, загас, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүнд селен ихээр агуулагддаг. Түүнчлэн цайр дутагдвал батга гарах нь ихэсч арьс үрэвсэн хатиг гарах магадлалтай. Цайр бас арьсны нөхөн сэргэлтэд нөлөөлдөг, коллагений синтезийг эрчимжүүлж өөхний булчирхайн ажиллагааг зохицуулдаг. Цайраар баялаг хүнс гэвэл хулууны үр, үхрийн мах, өндөг, шош, овъёос, гурвалжин будаа. Үүнээс гадна С витамин их агуулдаг нохойн хошуу, үхрийн нүд, чацаргана, яншуй, улаан лооль, нимбэг, мандарин байнга хэрэглэвэл таны арьс толигор чанга байх болно.
 

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://www.smarttv.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Top