Эрдэмтэд 3 төрлийн цайг харьцуулан судалжээ. Балжингарматай, нохойн хошуутай, гаатай цай хэрхэн бие организмд эерэгээр нөлөөлж буйг судлахад эхний байранд балжингарма цэцэг шалгарчээ. “Балжингарматай цай эрүүл мэндтэй холбоотой олон асуудлаас сэргийлдэг тул урт наслалтын цай гэж нэрлэж болно. Архаг өвчин цөөн байх тусам хүмүүс урт наслах магадлалтай. Балжингарма цэцгээр бэлдсэн цай нь зүрхний өвчин тусах эрсдэлийг бууруулдаг нь батлагдлаа. Энэ цай мөн холестерины түвшнийг бууруулж цусан дахь саахрыг багасгаж глюкоз, инсулин, липидийн түвшнийг сайжруулдаг аж. Чухамдаа холестерин ба саахрын түвшин өндөр байх нь зүрхний өвчин үүсэх нөхцлийг бүрдүүлдэг” хэмээн эрдэмтэд мэдэгдлээ. Түүнээс гадна судалгаанд оролцогчид балжингарматай цай ууснаар нойрны асуудал арилж хэт түгшихээ больж байжээ. Гэтэл эдгээр хүчин зүйл бол зүрхний өвчин үүсэхэд түлхэц болж уураг тархины ажиллагааг муутгадаг билээ. Балжингарма цэцэгтэй цайны өөр нэг ач холбогдол бол түүний нөлөөгөөр хэтрүүлж идэхээ больдог, улмаар илүүдэл жин, холестерины түвшин ихсэхээс сэргийлэх боломжтой.